Үлгэр үг

ХАР (I) тэмдэг нэр

Үгийн гарал

Ха язгуур нь арга шинжит аугаа бөгөөд чанд, хүчтэй чанарт саланги тусгаар байдалт гэсэн үндсэн утгатай.

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷ ᠠ qar-a (хар-а)

Үгийн утга

Хар өнгө
тэмдэг нэр.
  1. Цагааны эсрэг өнгө
  2. Муу, сөрөг
  3. Хүнд хүчир
  4. Хир буртаг
  5. Яг, маш, тун (хар борооноор
  6. Хардах, сэрдэх байдал
  7. Хэтэрхий муу санаа, хорон санаа
  8. шилж. Төрийн, шашны биш, энгийн
  9. шилж. Ганц, өөрийн, хувь (хар амь)
  10. шилж. Хольцгүй, дан (хар архи)
  11. шилж. Өөрийн бус, гадны (хар элэгтэн)
  12. шилж. Гяндан (хар гэр)
  13. шилж. Эзгүй, орхигдсон (хар нутаг)
  14. шилж. Аюулт, хөнөөлт (хар салхи)

Нийлмэл үг

хар ногоон - ногоон өнгөнд хар өнгө холилдсон нь
хар хүрэн - гүн хүрэн өнгө
хар араа - малын ус, өвс, эрдэс тэжээлд фтор илүүдэж араа, үүдэн шүд хар, бор өнгийн толботой болж харлах малын эрдэс солилцооны өвчин
хар байван - нэгэн зүйл хужир
хар бор - харавтар будагт бяцхан цайвар өнгө хольцолдсоныг нь
хар газар - цасгүй газар
хар гурил - хөх тарианы гурил
хар гэр - а.ядуу бор гэр; б.шилж. шорон

Хоршоо үг

  • хар бараан - а.хар өнгө нь дийлсэн; б.гэгээлэг, өнгөлөг шинж чанар дутмаг байдал
  • хар бор - а.хар өнгөнд цайвар өнгө хольцолдсон нь; б.эгэл боргил, хатуу хөтүү
  • хар цагаан - а.харилцан эсрэг тэсрэг хоёр өнгө; б.сайн муу
  • хар даг - хир буртаг

Ойролцоо үг

бараан

Эсрэг үг

цагаан

ХАР (II) үйл үг

Үгийн гарал

харах хэмээх үйл үгийн үндэс

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷᠠ qara (хара)

Үгийн утга

үйл. харах
  1. Нүдээр үзэх үйл(үүнийг хар)
  2. Олж мэдэх үйл(алдаагаа хар, өө сэв хар)
  3. Горьдох, найдах, түших (хүний царай хар)
  4. Гүйлгэн унших (сонин хар)
  5. Хүн, амьтныг асрах, тэжээх (харж асрах)
  6. Гэр орон, бараа саваа сахих (гэрээ хар)
  7. Бэлэнчлэх (хүний гар хар)
  8. Өөрийн ашиг тусыг хичээх (ая тал хар)
  9. Хандах, зүглэх, чиглэх (буруу хар, цонх руу хар)
  10. Сайрхах, шоолох (үүнийг хар аа!)

ХАР (III) тэмдэг нэр

Үгийн гарал

хардах хэмээх үйл үгийн үндэс

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷ qar (хар)

Үгийн утга

тэм.
  1. Хардах, сэрдэх байдал

Нийлмэл үг

хар авах - муу санах, сэжиглэх
хар буух - харамсан гэмших, хайран юм гэж сэтгэл гутрах, гутрангуй сэтгэл төрөх

Хоршоо үг

  • хар сэр - хардах санаа
  • хар буруу - муу, үл итгэх
  • хар хор - атаархуу сэтгэл, бусдын сайнд хорссон буюу хэтэрхий хартай сэтгэл

ХАР (IV) сул үг

Үгийн гарал

Ха язгуур нь хүчтэй чанарт гэсэн утгатай, чанга дуу чимээг дуурайх үг

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷ qar (хар)

Үгийн утга

сул үг.
  1. Дуу, авиа дуурайх үг

Нийлмэл үг

хар хар хийх - хатуу юмны унах, хавирахад чимээ гарах
хар хүр хийх - нохойн довтлон дайрах, хуцан ухасхийх
хар яр хийх - а.хатуу зүйл хавиралдах; б.хэрэлдэх янз байдал гаргах

ХАР (V) үйл үг

Үгийн гарал

Ха язгуур нь арга шинжит аугаа бөгөөд чанд, хүчтэй чанарт гэсэн үндсэн утгатай.

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷᠤ qaru (хар)

Үгийн утга

үйл.
шүүрдэх, самардах

~ ХАР (VI) хоршоо үг

Үгийн гарал

Ха язгуур нь саланги тусгаар байдалт гэсэн үндсэн утгатай.

Үгийн дуудлага

[xar]

Үндэсний бичиг

ᠬᠠᠷ qar (хар)

Үгийн утга

хоршоо.
нэр үгтэй хоршиж тухайн зүйл ба бусад юм гэсэн утгыг илтгэнэ.

Хоршоо үг

  • бичиг хар - бичиг хэрэг болон бусад зүйл
  • данс хар - аливаа тоо бүртгэл ажил хэргийг тэмдэглэх дэвтэр
  • мал хар - мал хөрөнгө
  • хүн хар - хүн амьтан, бас бус хүмүүс
This article is issued from Wiktionary. The text is licensed under Creative Commons - Attribution - Sharealike. Additional terms may apply for the media files.